Зарим панда агуу юмааааааааааааааааа...

2011 оны 05-р сарын 01 Нийтэлсэн ganaa

Сайхан амраарай найзуудаа №7

2011 оны 05-р сарын 01 Нийтэлсэн ganaa
Шөнийн одод намуухнаар бүүвэйн дууг
Шүлэглэн чихэнд чинь эгшиглүүлэг
Санаа бодлоо үл чилээн
Сайхан амраарай миний найз...

Хэхэ найз охиндоо бичэж болно шүү... Хахаха

2011 оны 04-р сарын 30 Нийтэлсэн ganaa

hervee chamaig 100 hun hairladag bol 1 n bi hervee chamaig 10 hun hairladag bol 1 n bi hervee chamaig 1 hun hairladag bol ter n bi hervee chamaig hen ch hairladaggui bol namaig uhsen gej bodooroi 

Gamez: Дугаар 5

2011 оны 04-р сарын 30 Нийтэлсэн ganaa

nevtruuleg-banner3

Энэ удаагийн дугаарт саяхан шинээр гарсан Terminator Salvation болон Killing Floor тоглоомнуудыг танилцууллаа. Мөн E3 expo дээр танилцуулагдсан шинэхэн тоглоомнууд болон шинэ удирдах системүүдийг үзүүллээ. Мэдээж хэрэг таньд хэрэгтэй сонирхолтой хэрэгцээтэй вэбийн булан багтсан байгаа. Нэвтрүүлгээ тухлан сууж таалан соёрхоорой.


Assassins_CreeD_RevelatioN_by_Khuslen

Хаха Ubisoft-ынхон Facebook дээрээс тун санамсаргүй байдлаар мэдээллээ алдлаадаа. Одоогийн байдлаар ганцхан дээрх зураг л ил болоод байгаа бөгөөд энэ бол таны бас та бүгдийн төсөөлж байгаа шиг Assassin'S CreeD III аль эсвэл өөр нэгэн анги уу алин болох нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол миний бие нь Assassin'S CreeD-ийн 12 сард нээлтээ хийх ээлжит шинэ анги нь энэ 5 сард танилцуулагдана гэж мэдээлж байсан шүүдэ. Үнэхээр ч тэд хэлсэндээ хүрч энэ 5 сард танилцуулгаа гаргах гэж байгаа бололтойдог шүү, ийнхүү ээлжит гайхамшигт цувралын шинэ ангийн талаарх мэдээлэл нийтэд ил болж эхэллээ. Тун удахгүй илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарна гэдэгт итгэлтэй байна :)

Тэхээр энэ бол Da Vinci Disappearance шиг DLC бишээ ... хөгжүүлэгчдийн зүгээс мэдээлж буйгаар бол харин яг л Assassin's CreeD I шиг, бас хоёр шиг, мөн сүүлд гарсан BrotherhooD шиг бүрэн хэмжээний том анги байх юм. Нэрний тухайд "Assassin'S CreeD : RevelatioN" нэртэйгээр гарах бололтой. Орчуулбал"Алуурчины Номлол : Илчлэл" болношүүдэ. Хэрвээ үнэхээр Assassin'S CreeD III байсан бол ийнхүү даруухан хийгээд нууцлаг нэртэйгээр бус "III" хэмээх нэрийн дор сүр дуулиантайгаар гарах байсан бизээ. Гэхдээ чухам ямар учиртайг нь үнэхээр тааж чадахгүйнэ.

Тун удахгүй илүү тодорхой мэдээллүүд гарна гэдэгт итгэлтэй байна .....

Гэхдээ олны үгийг сонсоод байхнээ ..... Энэхүү анги нь мэдээжийн хэрэг Дезмонд, харин тэр дундаа Алтайр Ибн ла Ахадын түүхийг өгүүлэх бололтой. Гэхдээ энэ бол зүгээр л таамаглал төдийшүүдэ. Аль эсвэл энэ үнэхээр Assassin's CreeD III байж бас болох юмшүү, хэн мэдлээ. Ямартай ч бид 4 дэх ангийн нь нэрийг мэдэж авлаашүүдэ.

Удахгүй нэмэлт мэдээлэл ирсэн даруйд нийтлэх болноо...бидэнтэй хамт байгаарай .... GaMeZ T.E.A.M

Ezio_and_Leonardo__by_Khuslen


Сайхан амраарай найзуудаа №6

2011 оны 04-р сарын 29 Нийтэлсэн ganaa
Огторгуйн эзэн, оддын гэгээ нь
Орой бүхэн чам дээр тусаж
Жаргалын эзэн хайрын тэнгэр нь
Заавал чамайг онцолж ивээг...
Сайхан амраарай

Gamez: Дугаар 4

2011 оны 04-р сарын 29 Нийтэлсэн ganaa

nevtruuleg-banner3

Хүүхдийн баярын дугаар. Энэ дугаараа маш гоё хийх төлөвлөгөөтэй байсан боловч сайн болж чадсангүй. Дашрамд хэлэхэд 6 сарын 1 -с 5-ныг хүртэл бүх тоглоом 30 хувь хямдарч байгаа шүү. Сэтгэгдлээ үлдээхээ мартуузай. Мөн нэвтрүүлэгт оролцсон хүүхдүүддээ болон World Arena тоглоомын төвийнхөндөө баярласан талархснаа илэрхийлье. Өө бас мартах шахлаа энэ удаагаас эхлээд Megavideo дээр нэвтрүүлгээ байршуулж байгаа тул чанар арай дээрдсэн байх гэж найдаж байгаа. Өмнөх дугааруудаа ч гэсэн нөхөж байршуулах болноо. За нэвтрүүлгээ тухлан сууж үзээрэй.

Gamez: Дугаар 3

2011 оны 04-р сарын 29 Нийтэлсэн ganaa

banner2

Gamez Нэвтрүүлгийн 3 дахь дугаар бэлэн боллоо. Та бүхэн тухлан сууж таалан соёрхоно уу.

 

Half Life 2 : Монгол Хадмал Орчуулга + Half Life 2

2011 оны 04-р сарын 28 Нийтэлсэн ganaa

half_life_2_sub_by_khuslen

Эрхэм GaMeZ-ийн уншигч та бүхэндээ зориулаад энэ удаад Half Life 2-ын Монгол Хадмал орчуулгыг хүргэж байгаадаа таатай байна. Магадгүй та бүхэн асууж болох юм л даа, яагаад ийм хуучины тоглоомыг оруулж байгаа юм бэ гэж. Зүгээр л товчхон хариулахад Half Life - энэ бол тоглоомын ертөнцөд, өөрийн энэхүү Sci Fi буюу шинжлэх ухааны зөгнөлт хийгээд адал явдалт төрөл дотроо аль ч тоглоомтой харьцуулагдашгүй, жинхэнэ урлагийн сор бүтээл нь болсон бөгөөд магадгүй тоглоомын ертөнцийн хамгийн шинжлэх ухаанч тоглоом байж болох юмаа ...

PS: Тэхээр энэхүү домогт Half Life цувралыг маань эхлүүлсэн хамгийн эхний анги нь тун удахгүй Black Mesa Source нэртэйгээр та бидний гар дээр ирэх гэж байгаа тул уг гайхалтай хийгээд гайхамшигтай бүтээлийн хоёрдугаар ангийг нь орчуулсан болохыг ойлгоно уу. Мөн цаашид Episode 1 болоод Episode 2 бас удахгүй гарах Episode Three ангиудыг нь ч бас орчуулаад та бүхэнд хүргэх болно. Тэгэлгүй яахав Black Mesa-тай өрсөлдөгч байгууллага Aperture-ыг хэрхэн мартаж болох билээ, тиймээс миний бие нь Portal 1 + 2-ыг ч мөн адил та бүхэндээ зориулаад орчуулан оруулах болно.

Тэхээр Half Life гэж юу билээ ...

Энэ бол алдарт Microsoft корпорацийн түлхүүр хүмүүсийн нэг нь болох Gabe Newell-ийн үүсгэн байгуулсан VALve студийн бүтээл билээ. 1996 онд байгуулагдсан энэхүү студи нь одоо дэлхийн өнцөг булан бүрт өөрийн салбартай бөгөөд 250 ажилтантай болж, студи хэмээх нэрээ халж корпораци болтлоо өргөжжээ. Тэдний хийсэн бүтээлүүдээс дурьдвал тоглоомын ертөнцийн хамгийн алдартай тоглоомуудын нэг нь болох Counter Strike , мөн Left 4 Dead, Team Fortress зэрэг бүтээлүүдийг нь дурьдаж болох юм. Одоо тэд өөрсдийн домогт цуврал бүтээл болох Half Life-ийн удаах анги, мөн гайхалтай түүхийг эхлүүлсэн Half Life 1-ийн Source хөдөлгүүр дээр дахин сайжруулсан хувилбар болох Black Mesa, мөн зарим нэг сургуулийн хичээлийн програмд хүртэл тусгагдсан байдаг Portal тоглоомын үргэлжлэл Portal 2, тэгэлгүй яахав алдарт WarCraft-ийн хамгийн алдартай газар болох Dota-г DOTA 2 хэмээх нэрийн дор, бие даасан тоглоом болгон бүтээж, мөн шилдэг RPG-нүүдийн нэг Witcher-ийн хоёрдугаар анги дээр нь ажиллаж байгаа юм. Мөн энэ ондоо багтаагаад яг л Жерард Батлерын гол дүр бүтээсэн GameR кинон дээр гардаг шиг маш том реалити шоуг зохион байгуулах гэж байгаа билээ.

legendary_half_life_by_khuslen

Харин энэхүү Half Life-ийн тухайд дурьдвал ... Хамгийн эхний анги нь 1998 онд худалдаанд гарч байсан бөгөөд хэрэв та бүхэн санаж байвал Counter Strike тоглоомтой нэг багц болон хамтдаа ирдэг байсан шүүдээ. Харин тун удалгүй 2005 онд Half Life 2 гэсэн нэрийн дор бие даасан тоглоом болон гарсан нь тоглоомын ертөнцийг доргиож, олон олон gamer-үүдийг шуугиулсан суут бүтээл болж чадсан билээ. Мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар тоглоомын ертөнцөд хувьсал хийсэн гэдэг юм. Мөн бүх цаг үеийн тоглоомын түүхэнд шилдгийн шилдэг 100 тоглоомны жагсаалтын эхний 10-т бичигдсэн гайхамшигтай бүтээл ажээ.

gordon_freeman_and_alyx_by_khuslen

Чухам уг тоглоомыг алдартай болоход хүргэсэн гол зүйл нь гэвэл одоог хүртэл тоглоход олон олон gamer-үүдийн амыг ангайлгах гайхалтай нарийн хөдөлгүүр, маш сайн тооцоолж хийсэн дайснуудын AI буюу хиймэл оюун ухаан, хүрээлэн буй орчины байршил логик, харагдац сайтай зураглал, өөрийн гэсэн давтагдашгүй дууны элементүүд, мөн тоглоомын уур амьсгалд гайхалтай зохицсон электро хөгжмүүдээс гадна уг тоглоомын утга учир, зохиолдоо чухамхүү нууц нь оршин буй.

gordon_freeman_by_khuslen

Тэхээр зохиолын хувьд урьд би тоглоомын гол дүрийн баатар Гордон Фрийманы тухай оруулж байсан билээ. (Унших бол энд дарна уу) Товчхондоо бол Иннсбрукын их сургуулийг улаан диплома өвөртөлж, доктор профессорын зэрэгтэй дүүргэсэн залуу эрдэмтэн хийгээд квантын физикч Гордон Фрийман хэрхэн тухайн үеийнхээ хамгийн шилдэг судалгааны төв болох Black Mesa лабораторид хөл тавьж байгаа болоод тун удалгүй судалгааны ажил буруу тийшээ эргэж алсын Зен хэмээгдэх гариг болоод дэлхийн хооронд портал үүсч, түүгээр аймшигт харийн араатнууд дэлхийд хөл тавьж байгаа тухай өгүүлдэг юм. Цаашлаад GMan гэгч нууцлаг нэгэн эрхмийн тусламжтайгаар Зен гаригийн эзэн агуу Нихилантын үүрнээс 20 жилийн дараах ертөнцөд хөл тавьж, Алекс хэмээх эршүүд нэгэн бүсгүйтэй танилцаж, Нэгдлийн цэргүүдийн талд тагнуул хийх Барни болоод Black Mesa-д ажиллаж асан суут эрдэмтэн Эли, Клайнер нар, мөн хожим нь гэмээ ухаарч, нүглийнхээ хариуд гайхалтай тусыг хүргэх эрдэмтэн бүсгүй Моссман, тэгэлгүй яахав Алексын багад нь эцэг Элигийнх нь хийж өгсөн аварга биет робот нохой, бас болоогүйэ асар олон тооны босогч ард иргэдийн хамтаар Black Mesa-ийн захирал асан Доктор Брин болоод түүний гар хөл болсон Нэгдлийн цэргүүдийн эсрэг, мөн тэдний гайхалтай хүчирхэг техник технологийн эсрэг хэрхэн өөрсдийн нүцгэн гараар, чадалтай оюун ухаан боловсролынхоо хүчээр тэмцэж буй тухай өгүүлдэг юм.

За одоо Subtitle-рүүгээ оръё

Тоглоомтой нь яг тулгаж орчуулсан тул үг үсгийн алдаа нэг их байхгүй байхаа гэж найдаж байна. Мөн зарим нэг хэсгийг нь орчуулахад жаахан давсалсан болохыг анхаарна уу хэхэ. Өөрөөр хэлбэл бага зэргийн хэтрүүлгийг ашигласан болно. Бас gamer-үүдэд маань ойлгомжтой байх үүднээс Options цэс доторх зүйлсийг орчуулахыг бодсонгүй.

PS: Тоглоомоо суулгасны дараагаар та бүхэн тоглоомын "Тохиргоо" гэсэн цэсрүү ороод "Дуу" дэд цэснээс Subtitle-ийг идэвхжүүлээрэй. Харин сонгохдоо заавал Subtitles (Dialog Only) гэсэн тохиргоог сонгох ёстой шүү !!!!!! Харин өнөөх Closed Captions - ыг нь сонгох юм бол баахан юм гарч ирнэ, өөрөөр хэлбэл таны үйлдэл болгоныг чинь заасан бичигнүүд гарч ирэх бөгөөд энэхүү нэмэлтийг орчуулаагүй болно. Ямар юм ойлгохгүй хөгшин эмээ өвөө эсвэл жаахан хүүхдүүд байгаа биш тэ, хэхэ.

Тодруулга:

Хадмал орчуулганд оруулсан зарим нэг дайснууд болон тэдний тээврийн хэрэгслүүдийн нэрийг хэрхэн орчуулсан талаарх тодруулгыг оруулж байнаа. Мэдээж энэ бүхнээс гадна маш олон дүрүүд, дайснууд мөн тэдний тээврийн хэрэгслүүд гарах бөгөөд тэдний нэрийг шууд орчуулан оруулсан байгаа болно. (Жишээлбэл: Зомби, хуягт машин гэх мэт)

scannersCity Scanner - үүнийг Хянагчид хэмээн орчуулсан болно. Тэдний гол үүрэг нь гэвэл City 17 хотын эргэн тойронд нисч Нэгдлийн цэргүүдэд, өөрсдийнх нь нэрлэдгээр хотод энхийг сахиулж, хэв журмыг тогтооход нь тусладаг төхөөрөмж байгаа юм. Тэдний гол үүрэг нь гэвэл хотоор зорчигч оршин суугчдын зургийг авах бөгөөд харин дараа нь түүнийгээ ойролцоох Нэгдлийн цэргүүдийн постонд хүргэж өгдөг юм. Харин тэднийг устгахад ердөө л танд цахилгаан орон үүсгэгч таталцлын буу байхад хангалттай.

headcrabsHeadCrabs - Толгой Үмхэгч Хавчнууд хэмээн орчуулсан юм. Хүний толгойн дайтай хэмжээтэй тэд хэдий устгахад амархан ч гэлээ харин тэднийг басч огт болохгүй шүү. Яг л Жэймс Камеронын "Харийнхан" кинон дээр гардаг бяцхан аалзнууд шиг тэд хүний толгойруу үсэрдэг бөгөөд нэгэнт золгүй тэр хүний толгойд наалдсан л бол хөөрхий тэр этгээдийн нүд ирмэхийн зуурт аймшигт Зомби болгон хувилгадаг юм. Толгой үмхэгч хавчнууд их олон янз байх бөгөөд амьд хүнийг хэрхэн мутацид оруулж ямар аймшигтай араатан болгох нь мөн л харилцан адилгүй байна.

striders

Striders - Тэднийг Довтлогчид хэмээн орчуулсан болно. Хэмжээний хувьд маш том бөгөөд яг л Том Круз, Дакота Феннингс нарын гол дүрд нь тоглож Стивен Спилбергийн найруулсан  "Дэлхий Ертөнцийн Дайн" кинон дээр гардаг шиг харь гаригийн аварга биет *аалз* шиг харагдах ажээ. Жирийн бууны сум тэдний зузаан хуягийг нэвтлэн орж чадахгүй бөгөөд харин тэднийг унагаах цорын ганц арга гэвэл хүчирхэг пуужин харвагч төхөөрөмж байх болно. Мэдээж бусад төрлийн тэсрэх зориулалттай зэвсэгнүүдийг байх боловч огцом хөдөлгөөнтэй тэднийг оноход хэцүү байх юм шүү. Нэгэнт тэсэрсэн хойно тэдний урт урт хөл нь эх биенээсээ салж хэдэн хэсэгт унах бөгөөд эгээ л дан ганц робот бус амьд организмын техник технологитой нэгдсэн нэгдэл буюу киборг гэлтэй. Харин энэхүү аварга киборгууд нь чухамхүү City 17 дахь Нэгдлийн цэргүүдийн төв болсон Citadel буюу Төв Цамхгийн гүнээс гардаг бөгөөд өөрсдийн боловсруулсан аль эсвэл нууцлаг порталын тусламжтайгаар холбогдох харийн өөр нэгэн соёл иргэншлийн нөлөөн дор эдгээр аварга мангасуудыг хийдэг эсэх нь тодорхойгүй байгаа юм.

myrmidonMyrmidon and Ant Lions - Үүнийг миний бие нь шууд Мермидон гэж орчуулсан бөгөөд энэ нь "Арслан Шоргоолж" гэсэн утгатай эртний грек үг юм. Мермидон нь жирийн хүнээс 3 тохой өндөртэй аварга биет Арслан Шоргоолжны төрөл бөгөөд харин түүнийг устгахад бүтэн 3 дайз сумаар шүршээд ч нөлөөлөх нь тун ховор юм. Эдгээр аварга биет Мермидончууд нь төвлөрсөн нэг цэгтээ асар хүчтэй дайралтыг хийдэг бөгөөд харин нэгэнт танруу чиглээд ирсэн бол даруй замаас нь холдож өгөх хэрэгтэй болно. Үгүй бол тэнгэрт хөөрөөд л явчихна шүүдээ, мэдээжийн хэрэг бүтэн аминыхаа талыг нь та алдах байх шүү. Харин бусад жижиг арслан шоргоолжнууд нь маш их элбэг байдаг бөгөөд тэд элсэн доор бүгэж байдаг юм. Тиймээс тэдний нутагт явж байх үедээ элсэн дээр гишгэхээс болгоомжилбол зохино. Хэдий арслан шоргоолжнууд гэгддэг ч тэдний байгаа төрх нь яг л аварга биет царцаанууд шиг харагдах агаад хамгийн зэвүүн нь тэд нисч чаддаг юм. Мөн тэд цахилгааны эсрэг туйлын эмзэг хандах бөгөөд харин усанд унасан бол тэд сэлж огт чадахгүй. Гэхдээ тоглоомын сүүл хэсэг та харийн холбоотон бодьгалууд болох нэгэн Вортигаунтын ачаар аварга Мермидоны амьгүй биенээс фероподыг гарган авч чадна. Үүний тусламжтайгаарай арслан шоргоолжуудыг та яг л өөрийн хүссэнээр удирдах бөгөөд харин тэд таньруу ахиад дайрна л гэж огт байхгүй. Мөн арслан шоргоолжнууд нь Thumper буюу газрын гүнрүү бөглүү цохилт өгч тодорхой давтамжит долгион явуулдаг төхөөрөмжрүү ойртож чаддаггүй юм шүү.

CombineCombine Soldiers - Эдгээр цэргүүдийг Нэгдлийнхэн хэмээн орчуулсан болно. Гордон Фрийман бодит ертөнцийн 20 жилийг алгасч нууцлаг G-Man-ы ачаар алс холын Зен гаригаас шууд City 17 руу ирсэн энэ бүхий л цаг хугацаанд дэлхий ертөнцөд ноёлсон аймшигт араатнуудын эсрэг өөрсдийгөө Нэгдлийнхэн хэмээн нэрлэсэн асар том цэрэг армийн нэгдэл 7 цагийн дотор дэлхий ертөнцийг аймшигт мангасуудаас цэвэрлэсэн юм. Харин дараа нь яах билээ, тэд өөрсдөө эзэн нь болж, хууль ёсыг сахиулах нэрийн дор эгээ л захиргаадалтын нийгмийг цогцлоож эхэлжээ. Тэдэнтэй холбоотой хуулийн төслийг хуучин Black Mesa-ийн захирал асан Доктор Брин Валлас гаргадаг байна. Одоо тэр нэгэнтээ City 17-ын ерөнхий зохицуулагч буюу Администратор нь болжээ ...

manhacks

ManHakcs - Тэднийг хэрчигчид хэмээн орчуулсан болно. Овор хэмжээний хувьд хүний толгойн дайтай бөгөөд хүний хоолойг огтлох чадалтай. Ямар ч нүхээр шурган орж чадах тэд ихэвчилэн дайснуудаа гэнэдүүлэн довтлох агаад хурдан хөдөлгөөнтэй тэднийг онож буудна гэдэг үнэндээ авъяас чадвар сорьсон хүндхэн ажил болох ажээ. Харин танд цахилгаан соронзон таталцлын буу байсан цагт тэднийг устгах туйлын амар байх агаад хоёрдахь триггер (M2) ээ дарж соронздож аваад харин дараа нь нэгдэх триггерийн (M1) тусламжтайгаар тэднийг хатуу гадаргууруу чулуудах хэрэгтэй. Үүнийг тоглоом дээр танд Алекс Венс зааж өгөх болно.

dropshipDropship - Тээвэрлэгч хөлөг хэмээн орчуулсан болно. Тэдний ерөнхий зориулалт нь Нэгдлийн цэргүүд болоод тэдний төрөл бүрийн унааг зөөвөрлөхөд орших агаад бас ч үгүй дээрээ хамгаалалт буутай тул хамаагүй ойртох нь аюултай юм шүү.

GunshipGunship - эд нарыг Байлдааны Онгоц хэмээн нэрлэсэн болно. Нэгдлийнхний хувьд хамгийн гол агаарын зэвсэг болсон эддээ. Мааш том хэмжээтэй бөгөөд Citadel-ийн гүнээс тасралтгүй гарч ирдэг тэднийг чухам ямар технологиор хийгээд байдаг нь нууц юм. Олны ярихыг сонсоход Нэгдлийнхэн Stalker-ууд хэмээгдэх хүний оронцогнуудыг төв цамхгийн гүнд ажиллуулдаг гэлцэх юм (энэ тухай Episode One-с тодорхой мэдэх боломжтой). Тэднийг устгахад танд залуурт пуужин харвагч хэрэг болох бөгөөд 3 сум хэрэг болох юм шүү.

hoppers

Hoppers - Үсрэгчид хэмээн орчуулав. Тэднийг Shield Scanners буюу хамгаалалтын зузаан давхарга бүхий Хянагчид зөөвөрлөдөг бөгөөд харин энэхүү үсрэгчид хэмээгдэх мина нь газарт унасан даруйдаа хурц гурван хөлөөрөө газарт шигдэн суудаг юм. Тэднийг та цахилгаан соронзон таталцлын буугаар л авах боломжтой юм. Нэгэнт авсан хойно та тэднийг дайснуудын эсрэг занга тавих аль эсвэл барьж байгаад тэдэнрүү чулуудсан ч болох юм шүү

Харин одоо Screenshot-уудаас сонирхуулбал :

screenshot_by_khuslen_1screenshot_by_khuslen_8screenshot_by_khuslen_5screenshot_by_khuslen_9screenshot_by_khuslen_6screenshot_by_khuslen_2

Татаж Авах

Duugi

file.mn

GoGo

Заавар

тоглоомын суусан газарт "hl2" фолдерыг дарж хуулаарай.

PS: Тоглоомоо суулгасны дараагаар та бүхэн тоглоомын "Тохиргоо" гэсэн цэсрүү ороод "Дуу" дэд цэснээс Subtitle-ийг идэвхжүүлээрэй. Харин сонгохдоо заавал Subtitles (Dialog Only) гэсэн тохиргоог сонгох ёстой шүү !!!!!!

Half Life 2

Duugi

http://share.duugi.com/c-jay/1fjtqn3lnavz
http://share.duugi.com/c-jay/maczub80cjjr
http://share.duugi.com/c-jay/6ll8z10rb2ve
http://share.duugi.com/c-jay/26abi6ua35vu
http://share.duugi.com/c-jay/t871a5y8dfku
http://share.duugi.com/c-jay/qzuyjv3ir9f7
ht p://share.duugi.com/c-jay/mii5psmkd74r
http://share.duugi.com/c-jay/cgg9v3fbenwx
http://share.duugi.com/c-jay/6vj168evqjvh

file.mn

http://file.mn/share.php?code=1101223615

Роботууд ажиллаж байхдаа, амарч байхдаа...

2011 оны 04-р сарын 28 Нийтэлсэн ganaa
Бидний амьдрал дээр роботжуулалт нь сансар судал, эрvvл мэнд, нийгмийн аюулгvй байдал, цэнгээнт тоглоом, хамгаалалт болон бусад чиглэлд ахицтай хєгжиж байна. Эдгээр машинуудын зарим нь бvрэн автомат, зарим нь хvнээс хамаарсан байхаас гадна бидний боломжийг нэмэгдvvлж, чадавхийг сайжруулж, очиход аюултай газар руу робот явж vvрэг биелvvлдэг болжээ. Одоо НАСА (NASA) сарны тойрог замд хэцvv даалгавар олон vйлдлийг биелvvлэхэд роботыг ашиглаж, 4 гаригийг танин мэдэхэд ажиллуулж байна. Удахгvй Цереру, Плутон гариг руу хоёр робот аялах ажээ. Энэ нийтлэлээс та роботын хєгжлийн талаар мэдэхээс гадна тэдэнтэй хамтран ажилладаг байгууллага, хvмvvсийг харах болно.


www.caak.mn

1. Роботжсон астронавт Robonaut R2A хоёрдугаар сарын 24-нд шаттлын «Discovery» хєлгийн бvхээгт суун сансарт нисч буй «найз» Robonaut R2B-г vдэж єгч байна. (NASA/Joe Bibby)


www.caak.mn

2. Ажилчид Мельбурн дэх «Creature Theatre» компаний байранд «King Kong: Live on Stage» шоуны ємнє робот Кинг-Конг дээр ажиллаж байна. (AP Photo/Boneau/Bryan-Brown, Simon Schluter)


www.caak.mn

3. Америкийн армийн тэсрэх бємбєг илрvvлэн устгадаг робот нь Гильменд мужийн Гармшер тойргийн Банадарт ажиллаж байна. (Bay Ismoyo/AFP/Getty Images)


www.caak.mn

4. Техникчид Леон хотоос холгvй оршдог Сент-Вулбасын «Bugey» АЦС-ын ашиглалтын хєтєлбєрийн vеэр реакторын хєндийд ажиллаж буй MIS роботыг ажиглаж байна. 4 дvгээр сарын 19. (Reuters/Benoit Tessier)


www.caak.mn

5. АНУ-ын Ерєнхийлєгч Барак Обама 3 дугаар сарын 4-нд Маймигийн ахлах сургуульд болсон роботын vзvvлэх сургууль дээр жижиг роботыг ширээнээс унахаас нь ємнє хєндлєнгєєс оролцохоос єєр аргагvй байдалд оров. Тус сургуульд Обама Флорида мужийн хуучин амбан захирагч Жеб Буш, боловсролын сайд Арн Дункантай хамт зочилж боловсролын салбарыг ивээн тэтгэх vйл ажиллагааны цаашдын байдалтай танилцжээ. (Reuters/Jason Reed)


www.caak.mn

6. AIST компаний 1,58 метр єндєртэй  «HRP-4C» хvн – робот 2010 оны 10 дугаар сарын 17-нд Токиод болсон тоон програмт техникийн vзэсгэлэн дээр дуулж бvжиглэж байна. AIST компани «Хореоноид» нэртэй цэнгээнт програм хангамжийг боловсруулж дуусжээ. (Yoshikazu Tsuno/AFP/Getty Images)


www.caak.mn

7. Робот автомашин Тель-Авивийн Бен Гурионы нисэх буудалд онгоцны нисч буух талбайг хамгаалахад туслаж байна. 2010 оны 11 дvгээр 2. (AP Photo/Ariel Schalit)


www.caak.mn

8. Италийн Санта-Аннын инженерийн сургуулийн профессор Цезаре Стефани 4 дvгээр сарын 7-нд Нантест болсон бионикийн роботын асуудлаарх хурлын vеэр нvд загастай тєстэй бvтээсэн роботоо vзvvлж байна. (Damien Meyer/AFP/Getty Images)


www.caak.mn

9. Хvvхдvvд 2010 оны 10 дугаар сарын 23-нд Вашингтонд болсон шинжлэх ухаан, инженерийн vзэсгэлэн дээр гараараа роботыг удирдаж байна. (AP Photo/Jacquelyn Martin)


www.caak.mn

10. 2 дугаар сарын 4-нд Калифорнийн нисэх буудалд X-47B системийн нисэгчгvй байлдааны онгоц анхны нислэгээ хийж байна. Vзvvлэх хєтєлбєрийн хvрээнд нисэгчгvй бие даасан онгоцын чадавхийг тогтоосон байна. (Reuters/US Navy/Northrop Grumman/LTJG Shawn P. Eklund)


www.caak.mn

11. Тайваны vндэсний цахилгаан инженерийн сургуулийн бvтээсэн робот 10 дугаар сарын 19-нд Тайваньд болсон олон улсын vзэсгэлэн дээр нvvрний янз бvрийн хєдєлгєєн хийж vзvvлж байна. Хараахан нэр єгєєгvй байгаа энэ роботын толгой цээж хvний бодит хэмжээтэй таарч байгаа бєгєєд хvний нvvрний vндсэн хєдєлгєєнийг vзvvлж чадахаар бvтээгджээ. (Reuters/Nicky Loh)


www.caak.mn

12. Зайнаас удирдагддаг «Packbot» нэртэй робот байшингуудын дундуур маневр хийхээс гадна фото зураг авч, туяаны цацрагийн тvвшинг тогтоож, 4 дvгээр сарын 17-нд «Фукусима»-гийн АЦС-ын 3-р реакторын хаалгыг онгойлгож байна. (Reuters/Tokyo Electric Power Co)


www.caak.mn

13. Роботжуулсан зєєвєрлєгч 4 дvгээр сарын 6-нд Окума хот дахь «Фукусима»-гийн АЦС-ын талбайгаас дэлбэрэлтийн vеийн хэлтэрхийнvvдийг зєєгєєд явж байна. (AP Photo/Tokyo Electric Power Co.)


www.caak.mn

14. Израилийн Йокнеам хотын офис дахь саа євчин туссан хvмvvст босож суухад нь тусладаг «ReWalk» тєхєєрємж. 2010 оны 11 дvгээр сарын 18. Израилийн бизнесмэн Амит Гофер 1997 онд авто осолд ороод саа євчтэй болсныхоо дараа ийм хvмvvст туслахын тулд хєгжлийн бэрхшээлтэй хvмvvст явахад нь зориулж сандал бvтээх тєслийг эхлvvлсэн байна. Роботжсон угладаг «ємд» сенсор болон жижиг моторуудаар ажиллана. Ингэснээр євчтэй хvн зогсож, явж, шатаар єгсєж чадна. (AP Photo/Oded Balilty)


www.caak.mn

15. Кубын их сургуулийн биомеханикийн инженерийн салбарын профессор Хао Лиу 4 дvгээр сарын 7-нд Нантест болсон vзэсгэлэн дээр бионикколибри-роботоо vзvvvлж байна. Гурав хоног vргэлжилсэн энэ vзэсгэлэнд дэлхийн 17 орны биороботжуулалтын салбар дахь 200 орчим техникчид оролцож сvvлийн vеийн бvтээлvvдээ vзvvлжээ. (Reuters/Stephane Mahe)


www.caak.mn

16. Роботжуулсан динозавр Аляскийн Анкориж дахь «Динозавртай зугаалсан нь» байгууллагын гишvvн Ник Снайдер (зvvнээс), Майкл Олсон нарт дєхєж ирж байна. 2010 оны 8 дугаар сарын 19. (AP Photo/Anchorage Daily News, Erik Hill)


www.caak.mn

17. Калифорн дахь Пасаден хотын шинжлэх ухааны лабораторт буй НАСА-гаас улаан нvдэн гариг руу илгээх «Curiosity» («Сониуч») єєрєє явагчийн «Нvvр» (камера гэвэл болно). 4 дvгээр сарын 4. (AP Photo/Damian Dovarganes)


www.caak.mn

18. НАСА-ын инженерvvд Пасаден дахь шинжлэх ухааны лаборатортоо Ангараг гариг дээр єєрєє явагч аварга биет роботыг «Curiosity»  vзэсгэлэнд тавин сонирхуулж байна. Уг роботыг 2011 оны намар сансарт хєєргєх ба 2012 оны 8 дугаар сард робот Ангараг гариг дээр газардах юм байна. (AP Photo/Damian Dovarganes)


www.caak.mn

19. Ангараг дээр явагч «Curiosity» роботын гар дээрх тєхєєрємжvvд. «Curiosity» роботын гарт нь зургийн аппарат суулгаснаар Ангараг гаригийн хад, хєрс шороо, мєс зэрэг бvх тєрлийн зvйлсийн зургийг буулгаж авах боломжтой. (AP Photo/Damian Dovarganes)


www.caak.mn

20. 2-р сарын 23-нд АНУ-ын Индиана мужийн Колумбус хотын Техникийн коллежийн эмнэлэгийн загварчилсан лаборатори дахь хиймэл нvдний vзэсгэлэн. Энэ лаборатори бол анагаах ухаанд оюутнуудыг сургахад компьютержvvлсэн хиймэл хvн болон бусад сургалтын техникийн хангамж ашигладаг загварын нэг хэсэг юм. (AP Photo/The Republic, Joe Harpring)


www.caak.mn

21. 2010 оны 9 дvгээр сарын 1-нд Индианаполис дахь Райли хvvхдийн эмнэлэгт физик эмчилгээний эмч Райян Кардинал 6 настай Анна Гудыг «Hocoma Lokomat» роботын тусламжтайгаар єєрєє бие даан явж байгааг нь хараад сууж байна.  (AP Photo/The Indianapolis Star, Joe Vitti)


www.caak.mn

22. 2 сэнстэй жижиг нисдэг тэрэг Нантес дахь Vндэсний Шинжлэх ухааны судалгааны тєв Марсел. 4 дvгээр сарын 7. (Damien Meyer/AFP/Getty Images)


www.caak.mn

23. Бремен дахь Германы судалгааны тєвд эрдэмтэн Себастьян Барч харь гаригийн галт уулын тогоо,  нvх рvv ороход зориулан бvтээсэн «Сансрын уулчин» нэртэй чєлєєт авиралтын роботыг удирдаж байна.  11 дvгээр сарын 22. (DAPD/Joerg Sarbach)


www.caak.mn

24. Тєгєлдєр хуурч робот олон улсын роботын vзэсгэлэн дээр. 2010 оны 10 дугаар  сарын 19. Дєрвєн єдєр vргэлжилсэн vзэсгэлэнд 66 компанийн 300 гаруй тєлєєлєгчид оролцжээ. (Sam Yeh/AFP/Getty Images)


www.caak.mn

25. Аила робот 3 дугаар сарын 3-нд Ганноверт болсон Мэдээлэл технологийн vзэсгэлэн дээр. (Johannes Eisele/AFP/Getty Images)


www.caak.mn

26. Иорданд Аль- Хамрагийн удирдлагийн тєвєєс холгvй робот ашиглан гар аргаар бvтээсэн тэсрэх бємбєгтэй хvрмэнд vзлэг хийж,  тэсрэх бємбєгийг аюулгvй болгож байгаа vйл явцыг ажиглаж байгаа нь энэ. 3 дугаар сарын 25. Цэргvvд энэ роботын эх хувийг ашиглаж гар аргаар хийсэн 4 тэсрэх бємбєгийг баригдсан 2 Палестин иргэний биеэс илрvvлсэн хэмээн израилийн армийн бvрэн эрхт тєлєєлєгч мэдэгджээ. (Reuters/Abed Omar Qusini)


www.caak.mn

27. «NTT Communications» компанийн ажилтан 2 дугаар сарын 22-нд Токиод болсон технологийн судалгаа, хєгжлийн уулзалт дээр роботын чихийг эрвэгнvvлж, дуут дохиогоор робот дээр «загатнах vзэгдлийг» гарган авах гэж оролдож байна. (AP Photo/Koji Sasahara)


www.caak.mn

28. 4 дvгээр сарын 14-нд Огайо мужийн Хуронд сапер-робот «Kalahari Resort» зочид буудлын зогсоол дээр сэжигтэй зvйлтэй харьцаж байна. Хотын эрх баригчид энэ бол хvvхдийн орхисон жирийн зvйл байжээ хэмээн мэдэгджээ. (AP Photo/The Sandusky Register, Luke Wark).


www.caak.mn

29. Хэйли Данисвич євдєг шагайгаа 12 жилийн ємнє мэс засал хийлгэж тайруулсан. Одоо сууж буй тvvний хєлєнд компьютерийн электродууд бэхлэгдсэн бєгєєд тэдгээрийн мэдээллийн vндсэн дээр компьютер хэзээ євдєгєє хєдєлгєх, нугалахыг тvvнд зааж єгч байна. Хэйли баруун хойд их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан. Ясны ємєн vvгийн улмаас зvvн євдєгнєєсєє доош тайруулсан. Одоо тvvнд  компьютер ямар хєдєлгєєн хийхийг нь зааж єгнє. Энэ туршилт амжилттай болох юм бол Хэйлид «бионик» хєл буюу роботжуулсан хєл суулгаснаар тэрбээр єєрийн мэдрэлийн судлаар дамжуулж хєлєє удирдаж сурах юм. Фото зургийг Чикагод 4 дvгээр сарын 13-нд авчээ. (Reuters/John Gress)


www.caak.mn

30. Х-37В ”Тойрог замын такси” хэмээх энэ жолоочгvй роботын туршилт. 3 дугаар сарын 30. Флорида мужийн Титусвилль. Анхны жолоочгvй сансрын хєлєг нь 8,8 метр урттай, тойрог замд 220 хоногийг єєрийнхєє анхны даалгаврын хугацаанд єнгєрєєсєн тєдийгvй 2010 оны 12 дугаар сарын 3-нд Калифорнийн Ванкуверт бааздаа амжилттай газарджээ.  (Reuters/U.S. Air Force)


www.caak.mn

31. Жордан Бринза єєрийнхєє роботыг Пенсильванийн их сургуулийн бейсболын талбайд удирдаж байна. Vvний дараагаар робот анхны бємбєгєє «Philadelphia Phillies», «Milwaukee Brewers» багуудын тэмцээний vеэр шиджээ. Филадельфи. 4 дvгээр сарын 20. (AP Photo/Matt Slocum)


www.caak.mn

32. Жереми Шафер хэмээх хvvгийн компьютер нь Манкато дахь Линкольн нийгэмлэгийн єрєєнд суурилагдсан бусад компьютеруудын адилаар роботыг програмчилж олон тєрлийн vйлдэл хийдэг. «Lego Robot» тэмцээн дээр 2010 оны 12 дугаар сарын 4. Миннесота муж. (AP Photo/Mankato Free Press, Pat Christman)


www.caak.mn

33. «Robovie PC-Lite» хvн дvрст робот нь 2 хєл дээрээ босоо байдлаар холын зайн гvйлтэнд гvйдгээрээ дэлхийд одоо хvртэл тэргvvлж байгаа юм. Осака. Япон. 2 дугаар  сарын 26. Холын зайн гvйлтийн хоорондох зай нь 42,195 км. (Yoshikazu Tsuno/AFP/Getty Images)

Gamez Нэвтрүүлэг бэлэн болвоо хөөрхий

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн ganaa

nevtruuleg-bannerОлон жил хүсэн хүлээж мөрөөдсөн мөрөөдөл маань биелж бидний манай гэгдэх нэвтрүүлэгтэй боллоо. Нэвтрүүлгийг бэлтгэхэд болон бусад олон зүйлсээр Оллоо -ын хамт олон маш их тусалж дэмжлээ. Анхны дугаар маань хүсч мөрөөдөж байсан шиг маань болж чадаагүй хэдий ч цаашдаа илүү сайжруулна. Ер нь анх санасныг бодвол нэвтрүүлэг бэлтгэхэд тийм ч амар байсангүй. Мэддэг чаддаг гэж боддог байсан программуудаа бараг эхнээс нь судлах хэрэг гарлаа. Тэгэхдээ л мөрөөдөлд хязгаар байдаггүйтэй адил мөрөөдөл маш хүчтэй юм.

Ингээд нэвтрүүлэг маань өнгөрсөн 7 хоногоос эхлэн 7 хоног бүрийн 6 дахь өдөр буюу Бямба гарагт 19цагаас Olloo ТВ -р гарч байхаар боллоо. Нэвтрүүлгээрээ дан ганц тоглоомыг танилцууах биш, түүний соёлтой хэрэглээ, бидэнд юу өгдөг вэ? хамгийн гол нь хүмүүсийн дунд байдаг буруу ойлголтыг үгүй хийж, спорт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хэрэглээ, хүүхэд төдийгүй насанд хүрэгдийн ухааныг тэлж ертөнцийг харах цонхыг улам тэлдэг болохыг ойлгуулахыг зорьж байна.

Ер нь Монголд компьютер тоглоом гэхээр хүүхдүүд нь коонтор, дота, эцэг эхчүүд нь алаан хядаан болсон хүүхдийг донтуулдаг хадны мангаа мэтээр хүлээн авдаг. Харин дэлхийд бол эцэг эхчүүдэд хүүхдийнхээ оюуныг тэлдэг хэрэглүүр, хүүхдүүдэд нь олон улсын спорт гэдэг ойлголт илүү давамгай байдаг. Нэг улсын эрдэмтэн багш оюутнуудаараа юмны учир тайлдаг тоглоом тоглуулан дүнг нь гаргасан гэж саяхан манай нэг найз ярьсан. Бүр тэр багшийг хичээлдээ шинэ технологи ашигласан гэж сургуулиас нь шагнасан гэх юм.

За үг олдож үхэр холдлоо. Нэвтрүүлэг тоглоомноос гадна, техник технологийн мэдээ, сонирхолтой хэрэгцээтэй вэбүүдийг танилцуулж байх болно.

Дашрамд дурдахад Olloo ТВ нь Сансар КАТВ -ын 735.25 үелзэл дээр буюу хамгийн сүүлийн сувган дээр (Манайд бол 65 :P) гарч байгаа шүү.

Мөн бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой хүсэлтэй байгууллага, хувь хүн байвал

96008324, 99169276 утсуудаар эсвэл me_sor@yahoo.com имэйлээр холбогдоорой. Server -т одоогоор Mail Server байхгүй тул яахуу имэйлээрээ аргалж байя.

Нэвтрүүлгийн анхны дугаар:

Gamez: Дугаар 2

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн ganaa

nevtruuleg-banner-tom

Нэвтрүүлгийн 2 дахь дугаар гарлаа. Тухлан сууж таалан соёрхоно уу?

 

Дэлхийн хамгийн нєхєрсєг халимнууд

2011 оны 04-р сарын 27 Нийтэлсэн ganaa
BBC сувгийн алдартай амьтны нэвтрvvлэгч Марк Карвардин нь одоогоос 25 жилийн ємнєєс байгальд хайртай хvмvvсийг аварга халимнуудыг маш ойроос уулзуулдаг аялалыг явуулж байгаа аж. Марк Карвардин: “Танаас хэдэн арав дахин том биетэй лусын амьтан сууж яваа завины тань дэргэд тайван гэгч нь сэлж ирээд, яг нvдрvv тань эгцэлж харангаа, гарын тань аясанд эрхлэх нь vгээр хэлшгvй гайхалтай мэдрэмж биш гэж vv?” хэмээн бахдалтай ярьж байна. Ингээд бvгдээрээ vлгэрт гардаг шиг аралтай чацуу биетэй “Аймшиг-Гайхамшиг” хэмээх аварга загасыг санагдуулам нvсэр том халимнууд хэрхэн хvмvvстэй эрхлэн наадаж, тэдэнд гайхалтай эерэг энергийг бэлэглэдэг талаар энэхvv ер бусын аялалын дvр зурагтай танилцацгаая.

 Дэлгэрэнгүй»

Сайхан амраарай найзуудаа №:5

2011 оны 04-р сарын 26 Нийтэлсэн ganaa
Мичид түгсэн намуун шөнөөр
Мөнгөн саранд хүслээ шивнээд
Мөрөөдөж хүссэнээ зүүдэлж нойрсоод
Маргаашийн өглөөг инээмсэглэн угтаарай...

Gamez TV show №17 Сайнуу энэ оройн мэнд

2011 оны 04-р сарын 24 Нийтэлсэн ganaa

GaMeZ_TV-17

Сайнуу энэ оройн мэнд энэ өдрөөс эхэлж би Gamez show нэвтрүүлгийг хүргэх болно...

Хэй сайн уу залуусаа. Энэ удаагийн дугаарт хөөрхөн тоглоомнууд сонирхолтой мэдээллүүд орсон байгаа. Мөн хэд хэдэн сонирхолтй эффектүүд хийж үзсэн. Таалагдана гэж найдаж байна шүү. За ингээд нэвтрүүлгээ хүлээн авч үзээрэй. Өөө тийн үзэгчид маань яагаад янз бүрийн гоё гоё санал оруулахгүй хэлэхгүй байна? Сонин хачин хийж болмоор юу л байна хийж үзмээр байхад чинь.

 Дэлгэрэнгүй»